0

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нутгаар агаарын температур нэмэгдэж байгаатай холбоотой хуурайшилтын түвшин нэмэгджээ.
Одоогоор Ховд аймаг, Говь-Алтай аймаг, Баянхонгор аймаг, Өвөрхангай аймаг, Дорноговь аймгийн өмнөд хэсэг, Өмнөговь аймгийн зарим сумдаар хуурайшилт нэн их байгаа аж.
Мөн Баян-Өлгий, Дорноговь, Хөвсгөл, Ховд, Баянхонгор, Сэлэнгийн өмнөд, Завхан, Говь-Алтай, Сүхбаатар, Дорнодын баруун, Архангай, Төв, Хэнтийн нутгийн зарим хэсэг болон Өвөрхангай, Булган, Дундговь, Говьсүмбэрийн ихэнх нутгаар хуурайшилт их байна.
Баян-Өлгий, Говь-Алтай, Архангай, Төв, Хэнтий, Дорнодын зарим газруудад, мөн Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгийн нутгийн хойд хэсэгт хуурайшилт дунд түвшинд байна.
Иймд иргэд, байгууллагуудыг ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.