dobu.mndobu

МУСТА А.Хаянхярваа аавынхаа төгссөн сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий сурагчийн сандал, ширээ хандивлажээ

МУСТА А.Хаянхярваа аавынхаа төгссөн сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий сурагчийн сандал, ширээ хандивлажээ

Номин Талст хамтлагийн дуучин, МУСТА А.Хаянхярваа Завхан аймгийн Нөмрөг сумын Ерөнхий боловсролын сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий сурагчийн ширээ, сандал хандивлажээ.

Тодруулбал, тус сургуулийн 1972 оны 14 дэх төгсөлтийн төгсөгч, түүний аав Д.Амгалан агсны үр хүүхдүүд болон А.Хаянхярваа нар хамтран сурагчдын сурах таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хоёр ангийн иж бүрэн тавилга болох 28 ширээ, 56 сандлыг бэлэглэсэн байна.

Ахмад багш нарын дурсамжид Д.Амгалан агсан нь багадаа зураг их дардаг, дарсан зургаа бусдад өгдөг, урлаг соёлын авьяас мэдрэмж өндөр, хөгжим тоглодог, сургуулийн манлайлагч сурагчдын нэг байсныг онцолжээ.

Хандив гардуулах үеэр А.Хаянхярваа өөрөө тус сургуульд суралцаж байсан тухайгаа дурдсан байна.

Тус сургуулийн хамт олон хандивлагчдад талархал илэрхийлж, сурагчдын сурах орчныг сайжруулахад бодит хувь нэмэр оруулсныг онцоллоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.