dobu.mndobu

Kpop idol асан Пак Со Хви бөө болохоор шийджээ

Kpop idol асан Пак Со Хви бөө болохоор шийджээ

Өмнөд Солонгосын K-pop хамтлагийн гишүүн асан, спортын хөтлөгч Пак Со Хви бөө болох тухайгаа олон нийтэд нээлттэй хуваалцжээ.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Special Scoop World нэвтрүүлэгт оролцох үеэрээ охидын LPG хамтлагт уран бүтээлчээр ажиллаж байсан үеэс эхлээд спортын хөтлөгч болсон замнал, улмаар бөө болох сонголт хийсэн талаараа ярьжээ.

Нэвтрүүлгийн урьдчилсан бичлэгт тэрбээр гэр бүлийнх нь гишүүд нас барж буй зүүдийг давтан зүүдэлдэг байсан тухайгаа ярьжээ. Мөн бөө дээр очих үедээ “Чи сүнсээр дүүрэн байна” гэх үгийг хамгийн түрүүнд сонссон нь түүний амьдралын эргэлтийн цэг гэж онцолсон байна.

Пак Со Хви "хэрэв энэ дуудлагаас татгалзвал гэр бүлд нь муу зүйл тохиолдох вий гэх айдастай байснаа хэлж, эцэст нь энэ замыг сонгохоос өөр аргагүй болсон” гэжээ.

Мөн нулимсаа барин, гэр бүл, өөрт нь хамгийн чухал ч телевизийн карьераа үргэлжлүүлэх хүсэлтэй байсан гэдгээ илэрхийлсэн түүний аав ч мөн адил сэтгэл хөдлөлөө нуулгүй, “Бөө болох нь маш хэцүү зам” хэмээн хэлж, охиныхоо сонголтод санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

Пак Со Хви нь Солонгосын Их Сургуульд олон улсын судалгааны чиглэлээр суралцаж төгссөн бөгөөд K-pop урлагт хөл тавьж, улмаар спортын хөтлөгчөөр ажиллан Kick a Goal зэрэг нэвтрүүлгүүдэд оролцож байсан билээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.