dobu.mndobu

Энхийг сахиулагчдын нийгмийн хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Энхийг сахиулагчдын нийгмийн хамгааллын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа

Батлан хамгаалах салбарын "Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлийн жил"-ийн хүрээнд Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Энхийг сахиулагчдын нийгмийн хамгаалал: Асуудал, шийдэл” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр /2026.04.08/ зохион байгууллаа.

Энэхүү хэлэлцүүлгээр НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны орчинд гарч буй өөрчлөлт, шинэчлэл, Монгол Улсын энхийг сахиулагчдын нийгмийн хамгааллын эрх зүйн орчин, бодлогын зохицуулалт, хэрэгжилтийн түвшинд дүн шинжилгээ хийх, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлов.

Хэлэлцүүлгийг нээж Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар хэлсэн үгэндээ энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй алба хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, баталгааг бэхжүүлэх нь салбарын бодлогын чухал чиглэл болохыг онцлон тэмдэглэлээ.

Тус хэлэлцүүлэгт БХЯ, ГХЯ, ГБХНХЯ, ХЗДХЯ болон ЗХЖШ, ЦЕГ-ын удирдах албан тушаалтнууд, Стратеги судалгааны хүрээлэн, БХЭШХ-ийн эрдэмтэн судлаачид, ҮБХИС, Зэвсэгт хүчний анги, байгууллагуудын энхийг сахиулагчид, тэдний ар гэрийн төлөөлөл оролцлоо. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.