dobu.mndobu

Өнөөдөр УИХ-ын гишүүд сонгогч түмэндээ үнэн төрхөө илчилнэ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-09

Өнөөдөр УИХ-ын гишүүд сонгогч түмэндээ үнэн төрхөө илчилнэ

Ард түмний дунд хүлээлт үүсгээд байгаа Ерөнхийлөгчөөс санаачилсан УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах тухай хуулийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, 66.7 хувийн саналаар УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. 

Тус хуулийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн “хэн нь хэн бэ” гэдэг нь харагдана лээ. Уг хуулийг эсэргүүцэж, Үндсэн хуультай холбох, Цэцтэй харгалдуулах, Парламентын ардчилал ярих зэргээр ээрч муурч эсрэг байр суурь илэрхийлж байгаа гишүүдийн цаана ихээхэн айдас байгаа нь шууд харагдсан. 

Харин айдас хүйдэсгүй гишүүд нь парламентын гишүүдийн ёс зүй алдагдсан, иргэдээс сонгогдоод ажлаа хийдэггүй, тэр ч бүү хэл “бүрэн эрх”-ээр халхавчлан ял авчихсан УИХ-ын гишүүн хүртэл энд хууль дүрэм яриад сууж байж болохгүй. “Бүрэн эрх”-ээр халхавчилсан хулгай дээрэм хэрээс хэтэрлээ. Тиймээс энэ хуулийг дэмжих ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байна лээ.  

Ийнхүү Төрийн байгуулалтын байнгын хорооны босго давсан “Ерөнхийлөгчийн хууль”-ийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ. Уг чуулганы хуралдааныг сонгогч олон сайн анзаарч үзээрэй. Таны сонгосон УИХ-ын гишүүн энэхүү хуульд ямар байр сууринаас хандаж байгаагаараа танд өөрийгөө илчилж өгнө. Өөрөөр хэлбэл өөрийнхөө үнэн төрхийг харуулна гэсэн үг. 

Таны сонгосон түшээ үнэхээр хулгай, дээрэм хийдэггүй, хууль бус зүйл хийдэггүй бол Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийг хоёр гараа өргөөд дэмжинэ. 

Хэрэв таны сонгосон түшээ хулгай дээрэм хийдэг, авлига авдаг, албан тушаал наймаалцаж хууль бус зүйл хийдэг бол энэхүү хуулийг шууд эсэргүүцнэ. Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар гишүүдээ “хэн нь хэн бэ” гэдгийг харах сайхан боломж бидэнд ирж байна. Нэгэнтээ “Та нар минь намайг сонгоод өгөөрэй. Би хууль дүрэм ягштал биелүүлж, та нарынхаа төлөө чөмгөө дундартал зүтгэнэ” хэмээн хууль дүрэм яриад явж байсан нөхөр өнөөдөр “Хонины арьс нөмөрсөн чоно” байхыг ч харж мэднэ шүү, та. 

С.Данзан
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.