0

АНУ-Ираны дайны улмаас дэлхийн зах зээлд газрын тосны үнэ өсөж, үүнтэй холбоотойгоор Солонгост тариур, сав баглаа боодол зэрэг эмнэлгийн хэрэгслийн хомсдол үүсэх эрсдэлтэй байна.
Солонгосын эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр жижиг эмнэлэг, эмийн сангуудын нөөц хязгаарлагдмал байгаа бөгөөд эмнэлгүүд дунджаар нэг долоо хоног, эмийн сангууд хоёр долоо хоногийн хэрэглээний нөөцтэй. Онлайн зах зээл дээр зарим гол бүтээгдэхүүн аль хэдийн дууссан нь салбарынхны санааг зовоож эхэлжээ.
Хомсдлын гол шалтгаан нь хуванцар үйлдвэрлэхэд ашигладаг нафтагийн үнэ өссөнтэй холбоотой. Энэ нь тариур, IV уут зэрэг эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлд шууд нөлөөлж байна.
Засгийн газар нөхцөл байдлыг тогтворжуулахын тулд гурван сарын нийлүүлэлтийг хангах, тариурын нэг сарын, зүүний гурван сарын нөөц бүрдүүлэх болон түүхий эдийн нийлүүлэлтийг эмнэлгийн салбарт нэн тэргүүнд олгохоор болжээ.
Мөн нөөцөлж худалдан авалт хийхгүй байхыг анхааруулж, үнийн хөөрөгдөл, хуйвалдаанд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдлээ.
Тиймээс салбарын төлөөлөгчид бодит байдал дээр нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсэж, хэрэгцээтэй бараа олдоход хүндрэлтэй байгааг онцолжээ.
Хэрэв АНУ-Ираны дайн удаан үргэлжилбэл эмнэлгийн хэрэгслийн хомсдол улам даамжрах эрсдэлтэй байгааг өгүүллээ.
Хуваалцах:
Хон Ра Хи ойролцоогоор 3 их наяд воны үнэ бүхий Samsung Electronics компанийн хувьцааг заржээ
8 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.