0

Солонгосын цагдаа нар залилангийн хэргээр шүүхэд дуудагдсан Пиарк Группийн дарга, One Hundred-ийн Гүйцэтгэх захирал Ча Га Воны ажиллуулдаг энтертайнмент компанид нэгжлэг хийжээ.
Сөүл хотын цагдаагийн газрын Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ сарын 3-нд Ча-гийн гүйцэтгэх захирлаар ажилладаг Сөүл хотын Ганнам дахь энтертайнмент компанид нэгжлэг хийсний дараа холбогдох нотлох материалыг олж авсан гэж өчигдөр буюу энэ сарын 8-нд мэдэгдэв.
Ча нь өөрийн энтертайнмент компанитай холбоотой уран бүтээлчдийг ашиглан салбартаа түншлэл санал болгож, урьдчилгаа төлбөр авч, дараа нь бизнесээ үргэлжлүүлээгүй гэж сэжиглэгдэж байгаа ажээ.
Цагдаа нар Ча-гийн эсрэг гурван гомдол хүлээн авч, одоогоор нэгдсэн мөрдөн байцаалт явуулж байна. Луйврын улмаас учирсан хохирлын хэмжээ одоогоор 30 тэрбум вон хүрээд гэж мэдээлж байна.
Ча Га Вон 2023 онд MC Mong-той хамтран One Hundred-ийг үүсгэн байгуулжээ. Түүнээс хойш MC Mong One Hundred-ээс гарсан бөгөөд Ча одоогоор тус компанийг ганцаараа удирдаж байна.
Ча Га Вон-ыг төлбөр тооцоогоо төлөөгүй гэсэн мэдээллийн дараа One Hundred болон түүний охин компани болох Big Planet Made Entertainment-тэй өмнө нь холбоотой байсан уран бүтээлчид болох SHINee хамтлагийн Taemin, The Boyz, B.B.G (Eunha, Sinbi, Umji), Lee Moo Jin, B.O., Lee Seung-gi нар тус компанитай байгуулсан онцгой гэрээгээ цуцлах тухай мэдээлээд байна.
Хуваалцах:
Хон Ра Хи ойролцоогоор 3 их наяд воны үнэ бүхий Samsung Electronics компанийн хувьцааг заржээ
8 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.