dobu.mndobu

Өнөөдөр Паркинсоны өвчинтэй тэмцэх олон улсын өдөр

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-11

Өнөөдөр Паркинсоны өвчинтэй тэмцэх олон улсын өдөр

Паркинсоны өвчинтэй тэмцэх олон улсын өдрийг жил бүрийн 4 дүгээр сарын 11-нд тэмдэглэдэг. Энэ өдөр нь Паркинсоны өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэх, өвчтөнүүдийг дэмжих, судалгаа шинжилгээг эрчимжүүлэх зорилготой. Энэ нь мэдрэлийн системийн дэвшилтэт эмгэг бөгөөд хөдөлгөөний хомсдол, чичиргээ зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Паркинсоны өвчнийг анхлан тодорхойлсон Жеймс Паркинсоны мэндэлсэн өдрийг тохиолдуулан 1997 оноос хойш тэмдэглэж иржээ.

Паркинсоны өвчин нь мэдрэлийн тогтолцооны сөнөрөлт эмгэгийн нэг юм. Дэлхий даяар ойролцоогоор 6,3 сая хүн өвчилсөн байдаг. 

Анх оношлоход нийт өвчтөний 20% нь 60-аас доош настай байдаг. Тархины эс даамжран сөнөж, хөдөлгөөнийг зохицуулганд допамин хэмээх бодис дутагдсантай холбоотой хүний хөдөлгөөний олон үйлдэл өөрчлөгдөнө. 

Уг өвчний гол шинжид хөдөлгөөний удаашрал, булчингийн хөшингө, салагнаа багтдаг бөгөөд өвчин даамжрах явцад сэтгэн бодох чадвар удаашрах, хөлрөх, нойр муудах, сэтгэхүй өөрчлөгдөх гэх мэт өөр шинжүүд нэмэгддэг. Уг өвчнийг шинж тэмдгийн асуумж, няхуур мэдрэлийн үзлэгээр оношилж, эмийн болон физик эмчилгээ хийдэг байна.

Дутагдаж буй допамин бодисыг нөхсөнөөр шинж тэмдэг багасч, биеийн байдал сайжирдаг. Эмч, хөдөлгөөн засалч, ахуй засалч, нийгмийн ажилтан, гэр бүлийнхэн, найз нөхөд гээд хүрээлэн буй орчны бүхий л хүмүүсийн хамтын зүтгэл хувь тавиланд нөлөөлдөг. Хэдийгээр өвчнийг бүрэн эдгээх боломжгүй ч, орчин үеийн эмийн ба физик эмчилгээний үр дүнд Паркинсоны өвчтэй хүмүүсийн наслалт хэвийн, амьдралын чанар харьцангүй сайн байх боломжтой байдаг.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.