dobu.mndobu

Дорнодын аймгийн зарим сумдад туулах чадвар сайтай автомашин олгосныг хүлээлгэн өгчээ

Дорнодын аймгийн зарим сумдад туулах чадвар сайтай автомашин олгосныг хүлээлгэн өгчээ

Засгийн газрын дөрөвдүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, ой, хээрийн гал түймэр, хүчтэй салхи, шуурга зэрэг байгаль цаг уурын гаралтай аюулт гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн.

Үүний дагуу Дорнод аймгийн Баяндун, Гурванзагал, Чулуунхороот сумдын Засаг даргын тамгын газарт туулах чадвар сайтай автомашин олгосныг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг тус аймагт ажиллах үеэрээ гардуулан өглөө.

Ингэснээр тухайн орон нутгийн хэмжээнд зонхилон тохиолддог гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.