0

Цагдаагийн байгууллагад “Хүй долоон худаг орчимд цогцос байна” гэх дуудлага, мэдээлэл энэ оны гуравдугаар сарын 27-нд бүртгэгджээ.
Мэдээллийн дагуу шалгахад БНСУ-ын иргэн эрэгтэй, 57 настай С ил харагдах гэмтэл, шархгүйгээр Төв аймгийн Аргалант сумын Баян-Өндөр уулын зүүн хойд талын энгэр хэсэгт нас барсан байдалтай олдсон байна. Иргэнийг осголтын улмаас нас барсан байж болзошгүй гэсэн мэргэжлийн байгууллагын урьдчилсан дүгнэлт гарчээ.
Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.