dobu.mndobu

Дотоодын дрон үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хэлэлцүүлэг зохион байгууллаа

Дотоодын дрон үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хэлэлцүүлэг зохион байгууллаа

Батлан хамгаалах салбарын удирдлагууд, судлаач инженерүүд, их, дээд сургуулийн эрдэмтэд нэг дор цугларч, “Нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологийг хөгжүүлэх, дотооддоо үйлдвэрлэх чадавхыг бүрдүүлэх нь” сэдвийн хүрээнд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтаар оролцогчид нисгэгчгүй нисэх хэрэгслийн технологийг Монгол Улсад хөгжүүлэхэд тулгарч буй бодит хүндрэлүүд, тухайлбал судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа, технологийн хөгжүүлэлт, хүний нөөцийн чадавхын асуудлыг хөндөн ярилцаж, үндэсний дрон үйлдвэрлэлийн ирээдүйг хэлэлцсэн юм.

Хэлэлцүүлгийг дүгнэж, Батлан хамгаалахын сайд Д.Батлут үг хэлэхдээ “Бид зөвхөн хэрэглэгч биш, бүтээгч улс болох зорилтыг дэвшүүлэх ёстой. Үүний тулд хүний нөөц, судалгаа, үйлдвэрлэл гурвыг уялдуулсан бодлого хэрэгтэй” хэмээн онцоллоо.

Оролцогчид нээлттэй санал солилцох үеэр, судалгааг үйлдвэрлэлтэй холбох, программ хангамж, хиймэл оюун, кибер аюулгүй байдлын чадавхыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, оюутан, залуу инженерүүдийг энэ чиглэлд бэлтгэх шаардлагатай талаар санал нэгдлээ.

Энэхүү уулзалт нь нисгэгчгүй нисэх хэрэгслийн салбарт бодлогын түвшний нэгдсэн чиг баримжааг тодорхойлох, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах суурь алхам болсноор онцлог болов.

Цаашид хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг бодлогын баримт бичигт тусган ажиллана.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.