0
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, П.Сайнзориг, Ч.Анар, Н.Батсүмбэрэл, Г.Хосбаяр, Б.Жаргалан, Э.Болормаа, Х.Жангабыл, Х.Тэмүүжин нар өнөөдөр (2024.10.21) Батлан хамгаалах яам (БХЯ), Зэвсэгт хүчний Жанжин штаб (ЗХЖШ)-ын үйл ажиллагаатай танилцлаа.
Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт “Батлан хамгаалахын сэргэлт”-ийн бодлого, салбарын үйл ажиллагаа, цаг үеийн байдлын талаар мэдээлэл хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүдтэй санал солилцлоо.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.