dobu.mndobu

Энэ сарын 20-нд эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах нээлттэй хаалганы өдөрлөг болно

Энэ сарын 20-нд эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилах нээлттэй хаалганы өдөрлөг болно

Сүхбаатарын талбайд нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирыг сурталчилан таниулах нээлттэй хаалганы өдөрлөг дөрөвдүгээр сарын 20-ны өдөр 10:00-16:00 цагт болно.

Өдөрлөгийн үеэр эрт илрүүлэг, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар үзлэг хийж, зөвлөгөө өгөх бөгөөд шатар, гар дээр суниалт, гийр, гар барилдаан, дээс, хариулаад шид төрлүүдээр тэмцээн зохион байгуулна. Мөн иог, гийр, гимнастик, шугаман бүжиг, хийн дасгал, уухай бүжиг, фитнес, Спортын дунд сургуулийн үзүүлэх тоглолт болно.

Хүн амын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлыг төлөвшүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны зохистой хослолыг сурталчлах замаар иргэдийн эрүүл мэндийг дэмжих ач холбогдолтой арга хэмжээ энэ юм.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.