0

Сүхбаатар аймагт сурагчид “Нэг анги, нэг сайн үйл” аяны хүрээнд ахмад настанд тусалжээ.
Сүхбаатар аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар болон сургуулийн захиргаанаас хэрэгжүүлж буй “Нэг анги, нэг сайн үйл” аяны хүрээнд Наран сумын ерөнхий боловсролын сургуулийн С.Энхжаргал багштай 5а ангийн сурагчид идэвхтэй оролцжээ.
Тэд Ж.Батсуурь нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн хог хаягдлыг цэвэрлэж, орчноо тохижуулахаас гадна гуравдугаар багийн өндөр настанд туслан 20 шуудай аргал түүж өгчээ.
Сурагчдын энэхүү сайн үйл нь бусдад туслах, нийгмийн хариуцлагыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой ажил болсон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.