dobu.mndobu

Улсын хэмжээнд 9 сая гаруй төл бойжиж байна

Улсын хэмжээнд 9 сая гаруй төл бойжиж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая нь төллөжээ. Үүнээс 9.1 сая толгой нь бойжиж, бойжилт 98.9 хувьтай байна.

Мал төллөлтийг бүсчлэн үзвэл баруун бүс 44.5%, зүүн бүс 38.3%, төвийн бүс 38.2%, хангайн бүс 43.1 хувьтай үргэлжилж байна.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон бөгөөд үүнийг төрлөөр нь авч үзвэл тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байгаа бөгөөд оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.