0

Булган аймгийн Рашаант сумын Хийморь хорооллын орчимд дөрөвдүгээр сарын 18-ны өдөр монгол гэр болон хашаа шатсан хэрэг гарчээ.
Тухайн үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж явсан аймгийн Цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, ахлах ахлагч А.Баярхүү, хэв журмын цагдаа, дэд ахлагч Д.Даваадаш нар гал гарч байгааг анзааран шуурхай арга хэмжээ авсан байна. Тэд гэрт унтаж байсан хоёр иргэнийг галын голомтоос гаргаж, амь насыг нь аварчээ.
Аврагдсан иргэдийг сумын Эрүүл мэндийн төвд хүргэж, шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Мөн галыг иргэдийн хүчээр богино хугацаанд унтрааж, аюулгүй болгосон байна.
Онцгой нөхцөлд шуурхай ажиллаж, хүний амь насыг аварсан цагдаагийн алба хаагчдын үйлдэлд нутгийн иргэд талархал илэрхийлж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.