dobu.mndobu

Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Туулын хурдны замын ажлыг эхлүүлэхийг зөвшөөрлөө

Туулын хурдны замын ажлыг түр зогсоох шийдвэрийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас өнгөрөгч дөрөвдүгээр сарын 7-нд гаргасан. Шалтгаан нь, уг төслийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулах ёстой ч батлуулаагүй хэмээн салбарын сайд мэдэгдэж байв. Тэгвэл уг төлөвлөгөөг албан ёсоор баталсан учир төслийг эхлүүлэхээр болжээ. 

Энэ талаар БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир "Бид усаа, байгаль орчноо хамгаалах гэж байгаа иргэдийн санаачилгыг огт үгүйсгээгүй. Усандаа хайртай ард түмэн цаашид хэдэн арван жилийн дараа Улаанбаатар хот усгүй болчих вий гэж эмээж байгааг буруутгахгүй. Гэхдээ усаа хамгаална гэх нэрийн дор асуудлыг улстөржүүлж, санаатайгаар, зохион байгуулалттайгаар ажиллаж буйг ялгаж, салгах ёстой. Тийм зохион байгуулалтад ороод явж байгаа хэсэг бий. Манай яам бүх төсөл хөтөлбөрт хууль журмаа мөрдүүлж ажиллана. 

Тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй байсан учраас Туулын хурдны замыг түр зогсоох шийдвэр гаргасан. Үүнээс хойш нийслэлийн удирдлагууд бидний гаргасан шийдвэрт хүндэтгэлтэй хандаж, өөрсдийн буруугаа хүлээн зөвшөөрч, богино хугацаанд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хийгээд ирүүлсэн байна. Нэг удаа буцааж, засварласны үндсэн дээр энэ төлөвлөгөөг эцэслэн баталж, гарын үсэг, тамга тэмдэг бүрэн боллоо. 

Ажил эхэллээ гээд бүх зүйл болчхож байгаа юм биш. Өнгөрсөн хугацаанд гаргасан зөрчлүүдээ арилгах ёстой. Манай яам хоёр жил тутамд аудитын хяналт шалгалт хийнэ" хэмээн хэллээ.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.