0
Дархан хотод "Алтан намар” ургацын баяр болж байна. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "Дархан хотынхон "Алтан намар” ургацын баяраа тэмдэглэж байна. Иргэд тарьж ургуулсан жимс хүнсний ногоо, тариа буудайны дээжээсээ дэлгэн тавьж, худалдан борлуулж байна.
Манай цэргийн ангиуд өөрсдийн талбайд хүнсний ногоогоо тарьж дотоод хэрэгцээгээ хангадаг. Цаашид зөвхөн төмс, хүнсний ногоо тарьж дотоод хэрэгцээгээ хангах бус илүү үр ашигтай тариалалт хийж өндөр үнэтэй эрдэнэшиш, наранцэцэг, гурвалжин будаа зэргийг тариалж зах зээлд нийлүүлэн анги салбарынхаа санхүүгийн эх үүсвэрийг сайжруулах бололцоо байна" хэмээжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.