dobu.mndobu

Б.Сэр-Од Бостоны марафоны элит гараанд уралдаж, 54 дүгээр байрт орлоо

Б.Сэр-Од Бостоны марафоны элит гараанд уралдаж, 54 дүгээр байрт орлоо

Монгол Улсын гавьяат тамирчин, марафоны Азийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт Б. Сэр-Од (44 нас) өичгдөр буюу энэ сарын 20-нд  АНУ-ын Бостоны марафонд амжилттай оролцлоо.

Дэлхийн долоон том марафоны нэг болох “World Marathon Majors”-ийн Бостоны марафон нь дэлхийн хамгийн ууган бөгөөд нэр хүндтэй уралдаануудын нэг юм. Энэ жил 130 дахь удаагаа зохион байгуулагдсан тус тэмцээнд Б. Сэр-Од “элит гараа”-ны буюу дэлхийн шилдгүүд өрсөлддөг “pro field”-д уралдаж, 2:16:41 цагийн амжилтаар 54 дүгээр байрт орсон байна.

Тэрбээр Бостоны марафонд элит гараанд уралдсан Монголын анхны марафонч болж байгаа бөгөөд 40–44 насны ангилалд гуравдугаар байрт бичигдлээ.

Энэ жилийн Бостоны марафонд нийт 137 орны 30 мянга гаруй тамирчин оролцсон бөгөөд тэдний дунд АНУ-ын 42 дахь Ерөнхийлөгч Билл Клинтоны охин Челси Клинтон, 1968 оны аварга, 79 настай сэтгүүлч Эмби Барфут, сансрын нисэгч Сунита Уильямс зэрэг олон улсын нэр хүндтэй оролцогчид багтжээ.

Б. Сэр-Од нь олимпийн наадамд зургаан удаа (2004, 2008, 2012, 2016, 2020, 2024), хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 12 удаа оролцсон, дэлхийн марафон гүйлтийн түүхэнд онцгой амжилт гаргасан тамирчдын нэг юм.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.