0
2021 онд анхны үйл ажиллагаагаа албан ёсоор явуулж эхэлсэн ОNDO брэндийн интернэт үйлчилгээг, хугацаагүй, хязгааргүй байх нөхцөлөөр нь үнэлж монголчууд өргөн хэрэглэж эхэлсэн. Улмаар зах зээлд нэвтэрснээс хойш 385 мянган хэрэглэгчтэй болсон байдаг. Албан байгууллага, хувь хүн хэрэглэх боломжтой ONDO-гийн интернэт сүлжээ харин багагүй сул талтай. Нам дор газар, интернэт сүлжээний хүрээлэл, цаг агаарын нөхцөл байдал, ачаалал зэрэг нь интернэт хурдад нь шууд нөлөөлдөг. Тэр тусмаа албан байгууллагын интернэт хурдыг өнөөдөр хамгийн муу нь гэдгийг ч олон нийт хэлэх байх.
Эхэн үедээ үнэхээр л бусад үүрэн телефоны опператороос ондоо байсан. Харин нэлээдгүй шинэ өнгө төрхтэйгөөр гарч ирсэн ч хөгжүүлэлт нэг л дээшилж өгөхгүй байгаа бололтой.
Дэлхийн зах зээлд гарна гэх зорилт тавьсан тус хамт олны удирдлага ч нэлээд солигдоод авсан. Анхны үүсгэн байгуулагч Ч.Анар нь МАН-ын жагсаалтаар УИХ-д гишүүнээр сонгогдсон. Мөн түүний дараагийн удирдлага Н.Мандуул нь 2023 онд ШӨХТГ-ын дарга, ONDO Holding-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ч 2024 оноос НЗДТГ-ын зөвлөх, орлогч зэрэг албыг хашиж байгаад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг даргаар томилогдон ажиллаж байгаа.
Удирдлага, үүсгэн байгуулагч нар нь улс төрд ороод явчихаар хөгжүүлэх гэж байсан брэнд нь хаягдчихав бололтой. Хэрэв тэгээгүй бол дэлхийн жишиг ярьж байсан ONDO яагаад ингэтлээ муудав. Маш олон хүний цаг зав, хөрөнгө мөнгийг үрсэн ONDO-г одоо боливол, эсвэл сайжруулбал яасан юм бэ. Өөр сонголт хийх нь хувь хүний асуудал ч гэлээ, итгээд сонгож, хэрэглэж байгаа хэрэглэгчдээ бодоод жаахан сайжирвал дээр сэн.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.