dobu.mndobu

“БОСОО” Ганбаа “ХЭВТЭЭ” Ганбаа болжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-22

“БОСОО” Ганбаа “ХЭВТЭЭ” Ганбаа болжээ

Айсуй Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх шаанстай бүхнийг “намнаж” байна гэх мэдээллийг түгээх боллоо. Үүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, УИХ-ын дарга асан З.Энхболд гээд нэрлэх аж. Бидний мэдэж байгаагаар Н.Алтанхуяг гишүүн Хөгжлийн банкны дампуурлын эх үүсвэрийг тавьсан нь үнэн. С.Ганбаатар Монголын Үйлдвэрчний эвлэлийн газрыг бусдад зарсан гэж Монголын шүүх үзсэн. З.Энхболдыг өөрийн хамаарал бүхий компанид бусдаас давуу байдал авсан гэж Монголын шүүх ялласан. Монгол Улс Үндсэн хуультай, шүүх засаглалтай орон учраас бид үнэн л гэж бодно. Гэхдээ “Гэмт хүн гилбэлзэнэ” гэгчээр Н.Алтанхуяг, С.Ганбаатар нараас эхлээд дуугаа хураасан.  

Тэр тусмаа нэгэнтээ “Би 20 жил Ерөнхийлөгчид бэлтгэгдэж ирсэн, бурхнаас илгээсэн удирдагч хүн” гэх зэргээр өөрийгөө дөвийлгөж байсан С.Ганбаатар буюу олны нэрлэж заншсанаар “Босоо” Ганбаа ёстой л “Бурхнаас илгээсэн удирдагч хүн” биш, “Хэвтээ” Ганбаа болжээ. Бүхий л хуралдаан, байх ёстой газраа ч үзэгдэхээ больсон. Сүүлийн үед байгаа үгүй нь мэдэгдэхээ болилоо. 

Жинхэнэ хулхи нь буухын шалтгаан нь Эрүүгийн хуулийн гурван ч зүйл ангиар эрүү үүсгэчихсэн байгаа. Уг нь УИХ-ын чуулган, Байнгын хорооны хуралдаан бүү хэл орц хонгил байсан ч индэр л олдож байвал өөрийгөө дөвийлгөж, “галзуурч”  байдаг гишүүн маань амьд мэнд үү гэмээр болжээ. 

Тэрбээр "Би Монгол Улсын Ерөнхийлөгч нэг л өдөр болно, санаа зоволтгүй та нар" гэх буюу “Би хоёр сайхан тэрбумтантай өрсөлдөөд ялсан ч луйвардууллаа” гэх зэргээр олон ч удаа байр сууриа илэрхийлж попорсон. 

Тиймээс “Гээндээ ч бай, гоондоо ч бай” гэгчээр түүнд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйл буюу Нийтийн албан тушаалтан хахууль авах, 22.10 дугаар зүйл буюу Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, 18.6 дугаар зүйл буюу Мөнгө угаах гэсэн зүйл ангиар яллагдагчаар татан мөрдөн шалгаж, улмаар хэргийг прокурорт шилжүүлсэн учраас ийнхүү нам болсон. Хэрэв гэмт хэрэг хийгээгүй бол дуугарч л байх ёстой. 

Гэтэл “Босоо” Ганбаа маань “Хэвтээ” Ганбаа болчихлоо. Түүнийг Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоонд бүртгэлтэй газрыг бусдад худалдаж, хууль бусаар шилжүүлж, түүнийхээ хариуд аж ахуй нэгжүүдээс их хэмжээний мөнгө авч, мөнгө угаасан байж болзошгүй хэмээн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн, одоо шалгаж байгаа. 


С.Данзан
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.