dobu.mndobu

Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Хэнтий, Увс аймагт гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа

2026 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд ой, хээрийн гурван удаагийн гал түймэр бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн түймрүүдээс хоёр тохиолдлыг шуурхай арга хэмжээ авч бүрэн унтраасан бол нэг түймрийг унтраахаар ажиллаж байгаа талаар холбогдох байгууллагууд мэдээллээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Норовлин сумын Ангирт II багийн “Орной хөндий” гэдэг газарт 11:50 цагт гарсан хээрийн түймрийг 14:56 цагт цурамд оруулж, 15:54 цагт бүрэн унтраасан байна.

Мөн Увс аймгийн Давст сумын Торхилог багийн “Бух” гэдэг газарт 14:04 цагт гарсан ой, хээрийн гал түймрийг 15:45 цагт цурамд оруулж, 17:55 цагт бүрэн унтраажээ.

Харин Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Чичин багийн нутаг “Чичин” гэдэг газарт 15:30 цагт гарсан ойн түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.