dobu.mndobu

Хотын дарга НИТХ-ын ДЭГ өөрчлөх гээд бүтэлгүйтэв 

0

НийтлэлчAdmin

Огноо2026-04-27

Хотын дарга НИТХ-ын ДЭГ өөрчлөх гээд бүтэлгүйтэв 

Өнөөдөр болох товтой байгаад хойшилсон НИТХ-аар нийслэлд хэрэгжиж байгаа, хэрэгжихээр зэхсэн мега төслүүдийг хэлэлцэнэ гэж байсан ч цаана нь хурлын "ДЭГ"-т өөрчлөлт оруулах томоохон улс төрийн сонирхол байжээ. 

Тодотговол, одоо мөрдөгдөж байгаа НИТХ-ын Дэгээр ганцхан НИТХ-ын дарга хуралдаан зарлах эрхтэй. Харин одоо оруулахаар зэхэж буй өөрчлөлтөөр НИТХ-ын дарга эрүүл мэндийн шалтгаантай, чөлөөтэй гэх ямар нэгэн шалтгаанаар эзгүй үед НИТХ-ын зөвлөлөөс х13эн нэгэн төлөөлөгч хуралдаан зарлаж болох агуулга бүхий зүйл заалт оруулахаар зэхсэн аж. 

Өөрөөр хэлбэл НИТХ-ыг иргэдээс улам бүр холдуулж, толгойгүй болгох улс төр юм. Цаад утга нь хурал зарлах эрх бүхий А.Баяр дарга нь иргэдийнхээ талд Туулын хурдны замын эсрэг зогсож байгаа учраас Дэгийн тухай хуулиар хуралдаан зарлах эрхийг нь авч хаяад өөрсдийнхөө сайн дурын нэг нөхрөөр хуралдаан зарлуулж, хүслээ гүйцээх гэсэн санаа бололтой. НИТХ-ын МАН-ын бүлэг дээрээ НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг энэ асуудлыг танилцуулсан байна.

Дашрамд дурдахад нийслэлд хэрэгжиж байгаа, хэрэгжихээр зэхэж байгаа мега төслүүдийн цаана асар том эрх ашиг нуугдаж байгааг энэ мэт улайрлаас харж болно. Уг нь Туулын хурдны замын төслийг Засгийн газраас зогсоож, иргэд нь эсэргүүцээд хөдөлгөөн өрнүүлчихсэн, төсөлтэй холбогдуулан зарим хүмүүсийг цагдан шалгаж, НИТХ-ын төлөөлөгчид хүртэл эсэргүүцэн хуралдаанаа хойшлуулах гээд олон шалтгааны улмаас эсэргүүцэж байна. 

Гэтэл Х.Нямбаатар дарга нь НИТХ-ыг хуралдуулж, төлөөлөгчдөө Засгийн газар, иргэдийнхээ өөдөөс турхируулахаар зэхэж байгаад арга мухардсан бол "Дэг"-т өөрчлөлт оруулан, Туулын хурдны замын төслийг эсэргүүцэж байгаа НИТХ-ын даргынхаа хуралдаан зарлах эсэхийг хамааралгүй болгох байж.  

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.