0

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, НИТХ-ын асуудалд дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "НИТХ-ын дарга А.Баяр Туулын хурдны замын асуудалд иргэдийн байр суурийг харж, судалгаатай шийдвэр гаргана гэсэн юм билээ. Гэтэл Х.Нямбаатар энэ төслөө дэмжүүлэх гэж шахаж байна.
Хууль дүрэм гэж бий. Дарга нь байсаар байтал НИТХ ээлжит бусаар хуралдсан. Хуралдуулах шийдвэрийг олонхоороо гаргасан бол эхлээд зөвлөлөө хуралдуулах, эсвэл хурлын дарга нь захирамж гаргах ёстой. Гэтэл МАН олонхоороо түрий бариад хууль зөрччихөж байна.
Хотын дарга Х.Нямбаатар хууль дүрэм, журмын талаар их сайхан ярьдаг. Яг үнэндээ эсрэгээрээ "Хулгайч хулгайчийг бариарай" гэдэг шиг л байна. Хуульгүй мэт аашилж, Улаанбаатар хотыг ийм байдлаар удирдана гэдэг үнэхээр зохисгүй үйлдэл.
УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн бланк дээр "Нийслэлийн мега төслүүдийг хянан шалгах Түр хороо байгуулах талаар" 40 гаруй гишүүн гарын үсэг зурсан албан бичиг явж байна" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.