0

Энэ түүхийн гол дүр бол 25 настай Төвөд залуу Дин Жен юм. Зургаан жилийн өмнө буюу 2020 оны 11-р сард тэрбээр өөрийн амьдардаг Сычуань мужийн аялал жуулчлалын сурталчилгааны видеонд тоглож, улмаар улс орон даяар санал хүлээн авч, "Хятадын хамгийн дур булаам эр" гэсэн магтаал хүртжээ.
Видеонд Дин Жен тал хээрээр зугаалж, өвс ногоотой талбай дээрх өдөр тутмын амьдралынхаа талаар ярьж буй хэсгүүдийг харуулжээ. Түүний даруухан царай, гялалзсан цагаан шүд, үндэсний Төвөд хувцаслалт нь Хятадын интернэт хэрэглэгчдийн сэтгэлийг тэр даруй татсан байна.
Төвөд залуу Дин Жен нь Хятадын Сычуань мужийн Ганзи Төвөдийн өөртөө засах мужийн Литанг тойргийн жижиг уулын тосгоноос гаралтай. Түүний тунгалаг нүд, гэрэлтсэн инээмсэглэл, ард нь байгаа цастай уулс, бэлчээр нь ингэж амьдрахыг мөрөөддөг сая сая Хятадын интернет хэрэглэгчдийн зүрх сэтгэлийг хөдөлгөж, олон нийтийн сүлжээнд "Дин Женийн галзуурал"-ыг бий болгосон байна.
Төвөд залуу Дин Жен нэг шөнийн дотор алдартай болсон гол шалтгаан нь нэгэн гэрэл зурагчин түүнийг бэлэн гоймон худалдаж авч байхыг нь хараад 7 секундын бичлэг хийж, Доуин (TikTok) руу байршуулсан бөгөөд уг бичлэг нь тэр даруй 100 сая гаруй үзэлт авчээ. Вэйбо дээр тэрбээр "Төвөд эрчүүд ямар царайлаг юм бэ?" гэсэн хэллэгээр трэнд сэдвүүдийг тэргүүлж, 10 сая гаруй үзэлт авчээ. Дин Жений Вэйбо хаяг нээгдсэнээс хойш долоо хоногийн дотор сая дагагчтай болж, "#DingZhen" хаштааг 1.5 тэрбум үзэлттэй болжээ.
Дин Жений гүн харц, гэнэн цайлган инээмсэглэл, царайлаг төрхийн тайлаар өргөнөөр хэлэлцүүлэг өрнүүлж зарим нь түүнийг тодорхойлохын тулд "сайхан сэтгэлтэй, зэрлэг" гэсэн нэр томъёог хүртэл гаргаж ирсэн байна. Түүнийг гэнэтийн алдар нэрд гарсны дараа янз бүрийн ажлын саналууд ирсэн.
Тэрбээр Хятадын баруун өмнөд хэсэгт орших Сычуань мужийн Литан хотынхоо сурталчилгааны элчээр томилогджээ. Мөн орон нутгийн төрийн өмчит аж ахуйн нэгжтэй аялал жуулчлалын бүтээгдэхүүний загвар өмсөгчөөр ажиллах гэрээ байгуулсан бөгөөд түүний тухай аялал жуулчлалын сурталчилгааны материалууд гарсан байна.
Дин Жен Ганьзи мужийн сурталчилгааны видео бичлэг хийж, аялал жуулчлалыг сурталчлах арга хэмжээнд оролцохоор мужийн төв Чэнду руу 654 км аялсан. Энэ нь Сычуань мужид аль хэдийн цэцэглэн хөгжиж буй соёлын аялал жуулчлалын салбарыг улам бүр нэмэгдүүлжээ. Статистикийн мэдээгээр, Дин Жен алдар нэрд гарснаас хойш есөн хоногийн дотор Ганьзи мужийн 13 үзэсгэлэнт газрыг зорьсон жуулчдын тоо 110 гаруй хувиар өссөн байна.
Дин Жен нь гурван хүсэлтэй. Тэрбээр гадаад ертөнц түүний амьдралыг хэт их хөндөж, гэр бүлд нь нөлөөлөхийг хүсдэггүй. Литан, Ганьзи мужийн аялал жуулчлалыг дэмжихэд өөрийн хувь нэмэр оруулахыг хүсдэг. Мөн суралцахыг хүсдэг. Гэхдээ түүний хамгийн их хайрладаг зүйл бол нарлаг, цастай уулс, өвс ногоо, морин уралдаан, төрөлх хот нь юм. Тэрбээр од болох биш, харин морин уралдааны ханхүү болох мөрөөдөлтэй гэж хэлсэн бөгөөд "морь нь морин уралдаанд тэргүүн байр эзэлнэ гэж найддаг". Тиймээс тэрбээр энтертаймент салбарт орохоос татгалзсан нь олон хүний Дин Жен рүү хандах сайхан сэтгэлийг ихээхэн нэмэгдүүлсэн.
Дин Жен одоогоор кино жүжигчнээр ажиллаж байна. Тэрбээр 2025 онд гарсан “Мөнхийн хайр” романтик кинонд тоглож анхны гараагаа хийсэн бөгөөд саяхан “Сумпа хаант улс” киноны гол дүрд тоглосон байна. Төвдийн залуучууд гарал үүсэл, удам угсаагаа хайж байгааг харуулсан энэхүү киног Төвөдийн өөртөө засах орны засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээжээ.
Дин Жений жүжигчний дебютийн талаарх интернэт хэрэглэгчдийн санал бодол янз бүр байна. Зарим шүтэн бишрэгчид түүнийг дэмжиж, "Дин Жен ихэнх Хятадын жүжигчдээс илүү царайлаг. Тэр жүжигчин болох гэж төрсөн" гэж хэлж байгаа бол зарим нь санаа зовж байгаагаа илэрхийлж, "Үзвэр үйлчилгээний салбар түүний гэнэн цайлган байдлыг ашиглаж байна" гэжээ.
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)
.png)

Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.