dobu.mndobu

16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал хурлыг энэ сарын 11-нийг хүртэл хойшлууллаа

16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал хурлыг энэ сарын 11-нийг хүртэл хойшлууллаа

16 настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурлыг энэ сарын 11-ний 09.00 цаг хүртэл хойшлууллаа.

Учир нь прокурор н.Баясгалан зүгээс Өмнөговь аймагт шүүх хурал давхацсан үндэслэлээр хурлыг хойшлуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн байна. Харин прокурор н.Түмэн-Өлзий хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирсэнгүй.

Улмаар шүүх хуралдааныг хойшлуулж, тавдугаар сарын 11-ний 09.00 цаг товлолоо.

Сануулахад, 16 настай охины амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн нэгдүгээр сарын 23-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болж, уг хэргийг үйлдсэн Ц.Дагвадоржид бүх насаар нь хохих ял оноож, хэргийн газар хамт байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ болон уг хэрэгт нэр нь холбогдоод буй насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайхан нарын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Хохирогч "Ш"-ийн ээж Г.Отгонтуяа анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, санал нийлэхгүй тул давж заалдах шатны шүүхэд хандаж 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр гомдол гарган, улмаар шүүх хурал өнөөдөр товлогдсон юм.

Давж заалдах шатны шүүх хуралд хохирогчийн талаас Анхан шатны шүүхэд ажилласан Б.Солонго, М.Баасанбат нар болон Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын 5 өмгөөлөгч оролцож байна.

 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.