dobu.mndobu

Онгоцны таазнаас үл мэдэгдэх шингэн асгарч, зорчигч норжээ

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-05

Онгоцны таазнаас үл мэдэгдэх шингэн асгарч, зорчигч норжээ

People сэтгүүлийн энэ сарын 2-ны өдрийн (орон нутгийн цагаар) мэдээлснээр, өнгөрсөн сарын 26-нд Хьюстоноос Чикаго руу United 2616 дугаар нислэгээр явсан Кевин Гловер (39) уг явдлын бичлэгийг өөрийн Инстаграм хуудсандаа хуваалцжээ.

Видео бичлэгт суудлын харалдаа дээд талын таазнаас үл мэдэгдэх шингэн дусалж, Гловерын малгай, малгайтай цамцыг норгож байгааг уг бичлэгт харуулжээ. Тэрбээр шингэн дусалж байгааг салфеткаар хаахыг оролдсон боловч нэмэр болоогүй байна.
"Би толгойноосоо хөлөө хүртэл бүрэн норсон" гэж Гловер харамсаж байгаагаа тайлбарлахдаа "Хөөрөхөөс өмнө шингэн нэг хоёр дусал дусалж эхэлсэн боловч эцэст нь урсгал ус шиг асгарсан" гэжээ.

Тэрбээр түр зуур унтсан боловч таазнаас шингэн дахин асгарахад сэржээ.

Онгоцны үйлчлэгч дээд талын тасалгаануудыг шалгасан боловч шингэнийг тодорхойлж чадаагүй бөгөөд эцэст нь таазны завсарт салфетка чихэж түр зуурын арга хэмжээ авчээ. Гэсэн хэдий ч газардахаас 20 минутын өмнө салфеткаар хаасан хэсгээс шингэн гэнэт асгарч, Гловер 20 орчим секундын турш шингэнд норсон байна.

Гловер "Миний нүүрээр шингэн урсаж, малгайтай цамц, дотуур хувцас, тэр ч байтугай утас маань норсон. Аз болоход гар утас маань эвдэрээгүй нь гайхамшиг" гэжээ. Тэрбээр цааш нь "Би шингэн нь эрүүл мэндэд хортой байж магадгүй гэж санаа зовж, түгшиж байсан" гэв.

Тэрбээр мөн онгоцны үйлчлэгчдийн хариу үйлдэлд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд "Дуудлагын товчийг дарахад хариу өгөөгүй, хоосон сандал байсан ч намайг тэр суудалд суулгаагүй, надад хэдхэн салфетка л өгсөн" гэжээ.

Чикагод ирснийхээ дараа Гловер онгоцны үйлчлэгчдэд энэ асуудлыг хөндөх гэж оролдсон боловч тэд түүнд зөвхөн "хүлээлгийн өрөөниий ажилтнуудтай ярь" гэж л зөвлөсөн байна. Эцэст нь тэрбээр агаарын тээврийн компанид онлайнаар гомдол гаргаж, өөрт тохиолдсон явдлаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хуваалцжээ . Энэ түүх онлайнаар хурдан тархаж, ойролцоогоор 9 сая үзэлт авчээ.

Өнгөрсөн сарын 27-нд буюу энэ явдлын маргааш нь United Airlines компани үйлчлүүлэгчдэд үйлчлэх төвөөрөө дамжуулан нислэгийн болон дижитал тасалбарын кредитэд 167 долларын буцаан олголт санал болгожээ. 

Гэсэн хэдий ч Гловер аяллын зардлынхаа бүрэн буцаан олголт болон ирээдүйд ашиглах нэмэлт тасалбарын хөнгөлөлт авах ёстой гэж үзэн татгалзсан байна.

Гловер сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэн "Намайг бүрэн үл тоомсорлогдож, шоолуулсан мэт санагдаж байсан", "Таазнаас ус гоожиж байгаа нь миний буруу, шийдэх ёстой асуудал мэт харьцсан" гэжээ.

Мөн "Би энэ үүнийг анхаарал татахын тулд биш, харин иймэрхүү нөхцөл байдлыг үл тоомсорлож болохгүй гэдгийг тодорхой болгохын тулд ярьж байна" гэж онцлжээ. "Зорчигчид нислэг хийх бүртээ тодорхой харилцаа холбоо, аюулгүй байдлын баталгаа авах эрхтэй" гэж онцолсон байна.

Ослын үед онгоцны үйлчлэгч шингэн нь бүхээгийн агааржуулагчаас үүссэн конденсаци байж болзошгүй гэж тайлбарласан боловч агаарын тээврийн компани яг шалтгааны талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.
 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.