dobu.mndobu

29 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй эмнэлэг олж чадалгүй, ураг нь эндсэн хэрэг гарчээ

29 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй эмнэлэг олж чадалгүй, ураг нь эндсэн хэрэг гарчээ

Өмнөд Солонгосын Чонжү хотод 29 долоо хоногтой жирэмсэн эмэгтэй яаралтай тусламж авч чадаагүйгээс ураг эндсэн харамсалтай хэрэг гарчээ.

Онцгой байдлын албанаас мэдээлснээр, 2026 оны 5 дугаар сарын 2-ны орой Чонжү хотын Хөндок дүүргийн нэгэн эмэгтэйчүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 30 гаруй насны жирэмсэн эмэгтэйн ургийн зүрхний цохилт сулрах шинж илэрчээ. Үүний дараа 119-д яаралтай дуудлага өгч, өөр том эмнэлэгт шилжүүлэх шаардлага гарсан байна. 

Эмнэлгийн зүгээс ургийг аврахын тулд Чүнчонбүг, Чүнчоннам, Тэжон, Сэжон зэрэг бүсийн хэд хэдэн эмнэлэгт шилжүүлэх хүсэлт гаргасан боловч мэргэжлийн эмч байхгүй болон нярайн эрчимт эмчилгээний тасгийн хүрэлцээгүй байдал зэрэг шалтгаанаар хүлээн авах боломжгүй гэсэн хариу авчээ.

Ингэснээр аврах баг улс даяар эмнэлэг хайсны эцэст Пусан хотын Тунг-А их сургуулийн эмнэлэг хүлээн авах боломжтой гэсэн хариу өгөв. Үүний дараа жирэмсэн эмэгтэйг нисдэг тэргээр тээвэрлэж хүргэсэн. Гэвч эмнэлэг хайж ойролцоогоор 3 цаг 30 минутыг алдсан бөгөөд эмнэлэгт хүргэсэн боловч харамсалтай нь ураг эндсэн байв. Эмэгтэйг яаралтай мэс засалд оруулж, одоогоор эмчилгээ хийлгэж байгаа гэж мэдээлжээ.

Энэ төрлийн тохиолдол өмнө нь ч давтагдаж байсан бөгөөд дутуу төрөх эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлгүүд хүлээж авахгүй байх, эсвэл өөр хот руу шилжүүлэх шаардлага үүсэх зэрэг асуудал дахин хөндөгдөж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.