0
Монгол улсын үсчин гоо засалчдын баг тамирчид Франц улсын Парис хотноо энэ оны аравдугаар сарын 14-16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Цомын төлөөх Дэлхийн аварга” /OMC Hairworld/ тэмцээний үсчин, гоо заслын төрөлд амжилттай оролцжээ.
Тухайлбал, нүүр будалтын секторын техникийн хүнд төрөл болох "Stage make up" буюу тайзны будалтын онлайн тэмцээнд Монгол Улсын тэргүүлэх зэргийн гоо засалч, мэйк-ап артист Ш.Отгон-Өлзий мөнгөн медаль хүртэж, талбар дээр болсон хуримын будалтын төрөлд тусгай байр, нийт багийн төрөлд алтан медаль хүртсэн байна.
78 жилийн түүхтэй тус тэмцээнд дэлхийн 50 орны 2000 гаруй уран бүтээлчид оролцсон бөгөөд Ш.Отгон-Өлзий нь Монгол улсын үсчин, гоо заслын салбарын хөгжил, ур чадварыг дэлхийд үнэлүүлж чаджээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.