0
Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн эр цэргийн албаа үлгэр жишээчээр хааж ижилсэн дассан эх орны хөвгүүдээ Байлдааны туганд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болон "Халагдах цэргийн вальс-2024" хүндэтгэлийн арга хэмжээг тус тус зохион байгууллаа.
Энэ өдөр зарим хугацаат цэргийн алба хаагчдаа ангийн захирагчийн тушаалаар ахлах байлдагч, дэд түрүүч, цол олгож, "Онц сурлагатан", "Онц буудагч", "Тамирчин дайчин" хүндэт тэмдэг, ангийн байлдааны дэлгээ тугийн дэргэд авхуулсан зураг, ангийн захирагчийн нэрэмжит шагналаар шагнасан юм.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.