0

Баянзүрх дүүрэгт гарсан хүн амины онц ноцтой хэрэгт холбогдох шүүх хурал өнөөдөр эхэлж, бүхэлдээ хаалттай хэлбэрээр явагдахаар боллоо.
Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Бага Дарь-Эх орчимд жирэмсэн эмэгтэй болон түүний дөрвөн настай охиныг хэрцгийгээр хөнөөж, өөр нэг хүүхдийг гэмтээсэн гэх М.Батчулуунд холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнөөдөр /2026.05.06/ 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн байна.
Хохирогчийн талын төлөөлөгч болон өмгөөлөгч нар уг хэрэгт бага насны хүүхдүүд хохирсон тул шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авчээ.
Ингэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа олон нийтэд нээлтгүй, хаалттай журмаар үргэлжлэхээр болсон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.