dobu.mndobu

Алслагдсан цэргийн ангиудад ажиллаж буй албан хаагчдад урамшуулал олгодог болно

Алслагдсан цэргийн ангиудад ажиллаж буй албан хаагчдад урамшуулал олгодог болно

Засгийн газар алслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулж буй цэргийн ангиудын тоог нэмэх шийдвэр гаргажээ. Тодруулбал, аймгийн төвүүдэд үйл ажиллагаа явуулж буй цэргийн ангиудыг алслагдсан ангиудад тооцохоор болсон байна. Ингэснээр алслагдсан цэргийн ангиудын тоо 10-аар нэмэгджээ. 

Мөн алслагдсан цэргийн ангиудад ажиллаж буй албан хаагчийн нэг хүүхдэд улирал бүр амьжиргааны баталгаажих түвшинтэй тэмцэх хэмжээний мөнгөн тэтгэлэг олгохоор болсон байна. 

Түүнчлэн тогтвортой таван жил ажилласан албан хаагчид 36 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тэтгэлэг олгохоор болсон гэдгийг Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэллээ. Энэхүү шийдвэрийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх юм байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.