0

Чуулганы үеэр олон улсын цэргийн хамтын ажиллагаа, спортын томоохон тэмцээнүүдийн зохион байгуулалт, ирэх жилүүдийн төлөвлөгөөний талаар хэлэлцэж байгаа аж.
Мөн Монакогийн Хааны ордонд албан ёсны цэргийн ёслол болж, оролцогч орнуудын цэргийн төлөөлөгчид оролцсон байна. Энэ үеэр Монакогийн угсаа залгамжлах ханхүү II Альберт үндэсний ахлах төлөөлөгч нарыг хүлээн авч уулзан, дурсгалын зураг татуулав.
Чуулганы үндсэн хуралдаанаар 2025 онд зохион байгуулагдсан хурал, тэмцээнүүдийн үр дүнг танилцуулж, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, 2027 оны төсвийн төсөөллийг хэлэлцжээ.
Түүнчлэн ирэх онд зохион байгуулагдах тэмцээнүүдийн эрх авсан улс орнуудтай албан ёсны гэрээ байгуулж, гарын үсэг зурах ёслол болсон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.