dobu.mndobu

ЦЕГ: Согтуурсан үедээ төрсөн дүүгээ хутгалсан гэх хэргийг шалгаж байна

ЦЕГ: Согтуурсан үедээ төрсөн дүүгээ хутгалсан гэх хэргийг шалгаж байна

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл энэ оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал: Нэр бүхий иргэн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас төрсөн дүүгийнхээ зүүн гар орчимд хутгалсан гэх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэх, бусадтай таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах зэрэг болж байна. 

Иймд иргэд та бүхэн өөрийн аюулгүй байдлыг ханган болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.