dobu.mndobu

Г.Занданшатар WR Chess багт нэгдэж, Хонконгод болох дэлхийн шатрын багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Г.Занданшатар WR Chess багт нэгдэж, Хонконгод болох дэлхийн шатрын багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно

Хонконг хотноо зохион байгуулагдах 2026 оны Түргэн болон Түргэвчилсэн (Rapid & Blitz) шатрын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох “WR Chess” баг шинэ бүрэлдэхүүнээ албан ёсоор танилцууллаа.

“WR Chess” баг үүсгэн байгуулагдсан цагаас хойш дэлхийн шилдэг шатарчдыг нэгтгэхээс гадна шатрын соёл, боловсрол, эв нэгдлийн үнэ цэнийг эрхэмлэн дэмждэг хүмүүсийг нэгтгэх зорилготой ажиллаж иржээ.

Энэ жилийн багийг дэлхийн №1 их мастер Magnus Carlsen тэргүүлж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд Fabiano Caruana, Wesley So, Maxime Vachier-Lagrave, Jan-Krzysztof Duda, Hou Yifan болон Alexandra Kosteniuk нар багтжээ.

Мөн тус багийн шинэ гишүүнээр Монгол Улсын Улсын Их Хурлын дарга асан, Ерөнхий сайд асан, олон улсын мастер Gombojav Zandanshatar нэгдэж буйг онцлон зарлав. 

Түүний Монголын шатрын хөгжил, оюуны боловсролыг дэмжих чиглэлээр олон жил ажилласан туршлага нь “WR Chess” багийн үнэт зүйлтэй нийцэж байгааг зохион байгуулагчид тэмдэглэжээ. Мөн түүний оролцоо баг болон дэлхийн шатрын хамтын нийгэмлэгт шинэ урам зориг, олон улсын анхаарал авчирна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

“WR Chess” баг энэ оны зургадугаар сард Hong Kong хотод болох дэлхийн шатрын багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

WR Chess-ийн гэр бүлийн шинэ гишүүн Г.Занданшатарыг багийнхан халуун дотноор хүлээн авч буйгаа мэдэгдлээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.