0

Дэлхийн агаарын тээврийн салбар шатахууны хямралд өртөж, томоохон авиа компаниуд дампуурлын ирмэгт ирээд байна
International Civil Aviation Organization болон олон улсын санхүүгийн шинжээчид агаарын тээврийн салбар түүхэндээ байгаагүй том сорилттой нүүр тулсныг анхаарууллаа. АНУ, Ираны хоорондын хурцадмал байдлын улмаас газрын тосны үнэ огцом өсөж, нэг баррель нь 150 ам.долларт хүрсэн нь дэлхийн нисэхийн салбарт хүчтэй цохилт өгч эхэлжээ.
Шатахууны үнийн өсөлтөөс шалтгаалан олон улсын нислэгүүд цуцлагдаж, санхүүгийн чадамж сул авиа компаниуд үйл ажиллагаагаа зогсоох нөхцөл байдал үүсээд байна.
Тухайлбал, Iran Air дайны нөхцөл байдал болон дэд бүтцийн эвдрэлээс үүдэн үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон бол Norse Atlantic Airways түлшний өндөр зардлаа даалгүй дампуурлаа зарлажээ.
Мөн SpiceJet компани бэлэн мөнгөний хомсдол, шатахууны үнийн өсөлтийн улмаас бүх нислэгээ цуцалсан байна. Харин Wizz Air компани түлшний үнэ өссөн нь үйл ажиллагаанд нь ноцтой дарамт болж буйг мэдэгдэв.
Түүнчлэн Air Arabia Abu Dhabi мөргөлдөөний бүсэд ойр байрладаг тул зорчигч урсгал эрс буурч, татан буугдах шийдвэр гаргасан талаар мэдээлжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, газрын тосны үнэ цаашид өссөөр байвал дэлхийн агаарын тээврийн салбарт өргөн хүрээний дампуурал, нислэгийн хязгаарлалт, тийзийн үнийн огцом өсөлт үргэлжлэх эрсдэлтэй байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.