0

Энэ нь түүний уран бүтээлч болон хөгжмийн зохиолчийн хөдөлмөрийг олон улсын хөгжмийн салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг хүлээн зөвшөөрсөн томоохон үйл явдал болжээ.
The Recording Academy-аас илгээсэн мэндчилгээнд,
“Таны хамт олон энэ жилийн шилдгүүдийн нэгээр нэрлэсэн. Энэ нэр хүнд насан туршид тань үлдэх бөгөөд таны нэр хөгжмийн түүхийн нэг хэсэг болж байна. Урлагийн өндөр түвшинд тууштай байж, дэлхийд хөгжмөөрөө нөлөөлж буйд баяр хүргэе” хэмээн онцолсон байна.
Мөн 2026 оны GRAMMY Awards-ын үеэр Rosé гол тайзан дээр тоглож, нэр дэвшсэн анхны эмэгтэй K-pop гоцлол дуучин болж түүхэнд бичигджээ.
Тэрбээр Bruno Mars-тай хамтран бүтээсэн APT. дуугаараа “Оны шилдэг бичлэг”, “Оны шилдэг дуу”, “Шилдэг поп дуэт/хамтлагийн үзүүлбэр” гэсэн гурван төрөлд нэр дэвшсэн байна.
Фэнүүдийн хувьд энэ нь Rosé-ийн бие даасан уран бүтээлийн карьер дахь хамгийн онцгой амжилтуудын нэг болж буйг онцолж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.