0

Тус арга хэмжээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар дэмжин ажилласан бөгөөд залууст ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвар, бүтээмжийн сэтгэлгээ, хиймэл оюун ухаанд суурилсан ажлын шинэ соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэжээ.
Арга хэмжээний үеэр хөдөлмөрийн бүтээмж, хиймэл оюун ухаан, ирээдүйн ур чадварын талаар төр, хувийн хэвшил болон технологийн салбарын төлөөллүүд илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчдод мэдлэг, туршлага хуваалцсан байна.
Мөн гадна талбайд JOB Center төвүүд нээлттэй ажлын байрны мэдээлэл хүргэж, ажилд ороход анхаарах зөвлөмж, мэргэжлийн чиг баримжааны зөвлөгөө өгч ажиллажээ.
Оролцогчдын зүгээс “Jump Juniors” нь залуучуудын дуу хоолой, санал санаачилгыг ажил олгогчид болон бодлого боловсруулагчдын түвшинд хүргэсэн ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцолсон байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.