0

Хандивыг уран бүтээлч болон түүний албан ёсны фен клуб болох “Uaena”-гийн нэрийг нэгтгэсэн “IUaena” нэрийн дор хийжээ.
Edam Entertainment-ийн мэдээлснээр, Сөүлийн Asan Medical Center-т 100 сая воны хандив өгсөн бол үлдсэн мөнгийг орон нутгийн дөрвөн буяны байгууллагад хуваарилжээ.
Хандивыг санхүүгийн бэрхшээлтэй өвчтөнүүдийг дэмжих, хүүхэд болон өсвөр үеийн боловсрол, соёлын хөтөлбөр, ганцаараа амьдардаг ахмад настнууд, эмзэг нөхцөлд буй ганц бие эхчүүд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусламжид зарцуулах юм байна.
IU нь төрсөн өдөр, дебютийн ой зэрэг чухал өдрүүдээр тогтмол буяны ажил хийдэг бөгөөд өмнө нь хүүхдийн баяраар ч мөн 100 сая вон хандивлаж байжээ.
Хуваалцах:
Майкл Жексоны намтарчилсан кино бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой намтар кино боллоо
13 цагийн өмнө

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.