dobu.mndobu

Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Төв аймгийн Мөнгөнморьт суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Дагналтай-Ам” гэх газарт гарсан ойн түймрийг бүрэн унтраасан талаар Онцгой байдлын байгууллага мэдээллээ.

Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 15-ны 11:40 цагт гарсан түймрийг 17-ны 08:30 цагт цурамд оруулж, өнөөдөр буюу 2026 оны 05-р сарын 18-ны 15:08 цагт бүрэн унтраажээ.

Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар болон бусад холбогдох нэгжүүд оролцсон байна.

Мөн сумын мэргэжлийн анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа нээлттэй хорих 417 дугаар ангийн алба хаагчид зэрэг нийт 40 хүн, 5 автомашинтайгаар ажиллаж түймрийг бүрэн унтраажээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.