dobu.mndobu

Дархан чиглэлийн замд байрлах “Дуган хад” амралтын газар галд өртжээ

Дархан чиглэлийн замд байрлах “Дуган хад” амралтын газар галд өртжээ

Дархан чиглэлийн замд байрлах “Дуган хад” амралтын газар энэ сарын 17-ны өдөр салхи ихтэй үед гарсан гал түймэрт өртөж, эд хөрөнгийн хохирол амссан байна.

Тус өдөр үйлчлүүлэгчид буцаж, өдрийн хоолны цаг дууссан, үйл ажиллагаа нам тайван үед гал гарсан тул хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй гэж мэдээлжээ.

Галыг ой мод руу тархахаас сэргийлж, ажилчид болон иргэд, Онцгой байдлын алба хаагчид хамтран хяналтад авч унтрааж чаджээ. 

Амралтын газрын зүгээс ирэх зуны захиалгат үйлчилгээнүүдээ тасалдуулахгүй үргэлжлүүлэхээр зорьж байгаа бөгөөд дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийлжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.