dobu.mndobu

Иранд дайнд амиа золиослоход бэлэн гэж тангарагласан хосуудын хуримыг хийж өгчээ

Иранд дайнд амиа золиослоход бэлэн гэж тангарагласан хосуудын хуримыг хийж өгчээ

Иран улсын өмнөд Тегеран хотод Исламын хувьсгалт харуулын корпус Islamic Revolutionary Guard Corps-аас зохион байгуулсан олон нийтийн хуримын ёслол болж, 100 гаруй хос гэрлэсэн талаар мэдээллээ.

Тус арга хэмжээг “Өөрийгөө золиослох хосууд” хэмээн нэрлэсэн бөгөөд АНУ-Израилийн эсрэг зэвсэгт мөргөлдөөн гарсан тохиолдолд улс орноо хамгаалахад бэлэн гэдгээ илэрхийлсэн хүмүүс байжээ. “Жан-фада” буюу “өөрийгөө золиослогч” гэх ойлголт нь ийм зорилготой хүмүүсийг хэлдэг гэж тайлбарласан байна.

Хосуудыг цэцэгсээр чимэглэсэн цэргийн тээврийн хэрэгслээр зөөж, ёслолын ажиллагаа төрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд Ираны төрийн хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд хүргэсэн байна.

Мэдээллийн агентлаг Agence France-Presse-ийн дамжуулснаар, энэ арга хэмжээ нь тус улсын “өөрийгөө золиослох” кампанит ажлын нэг хэсэг бөгөөд иргэдийн эх оронч сэтгэл зүйг дэмжих зорилготой ажээ.

Одоогоор АНУ болон Израильтай холбоотой хурцадмал байдал үргэлжилж байгаа ч албан ёсны гал зогсоох болон энхийн хэлэлцээрт хүрээгүй нөхцөл байдалтай байгаа аж. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.