0

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр болж, 2026 оны дөрөвдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн 54,794,729 ширхэг баримтыг хамруулжээ.
Энэ удаагийн тохирлоор:
3 орон таарсан 49,215 баримт 30,000-60,000 төгрөг,
4 орон таарсан 4,971 баримт 40,000-100,000 төгрөг,
5 орон таарсан 518 баримт 60,000-500,000 төгрөг,
6 орон таарсан 57 баримт 100,000-5 сая төгрөгийн азтан болсон байна.
Харин 7 орон таарсан азтан тодроогүй бол 8 орон таарсан нэг азтан тодорч, 5-30 сая төгрөгийн шагналын эзэн болжээ.
Энэ удаагийн сугалааны тохирлын дугаар 33848243 байв.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.