dobu.mndobu

"Тэмүүжин өрлөг" сургуулийн сурагчид БНСУ-д найрамдлын айлчлал хийлээ

"Тэмүүжин өрлөг" сургуулийн сурагчид БНСУ-д найрамдлын айлчлал хийлээ

БХЯ, ҮБХИС-ийн харьяа Нийслэлийн тэргүүний “Тэмүүжин-Өрлөг” сургууль БНСУ-ын Өмнөд Чүнчон аймгийн Чонан хотын "Тэжусан" өсвөр үе, залуучуудын соёлын сургуультай жил бүр өсвөрийн сурагчид хоорондын харилцан солилцоог зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ хүрээнд тус сургуулийн тэргүүний багш, сурагчид есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд БНСУ-д найрамдлын харилцан айлчлал хийлээ.

Батлан хамгаалах салбарын ирээдүйн боловсон хүчин болсон “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн багш, сурагчид 6 хоногийн хугацаанд Чонан хотын соёлын наадам, БНСУ-ын үндэсний тосгон, экологийн цэцэрлэгт хүрээлэнгээр аялж мэдлэгээ тэллээ.

Харин Чонан хотын "Тэжусан" өсвөр үе, залуучуудын соёлын төвийн багш, сурагчид 9 дүгээр сарын 09-нөөс-15-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлан “Тэмүүжин-Өрлөг” сургуульд зочлон, манай улсын түүх, соёлтой танилцлаа. Энэ жилийн хөтөлбөр “Солонгон мөрөөдөл” нэртэйгээр амжилттай зохион байгуулагдав.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.