dobu.mndobu

Улаанбуудай өнгөрсөн оны мөн үеэс 39.1 хувиар, төмсний тариалалт 46.1 хувиар тус тус илүү тариалалт үргэлжилж байна

0

НийтлэлчAdmin

Огноо2026-05-23

Улаанбуудай өнгөрсөн оны мөн үеэс 39.1 хувиар, төмсний тариалалт 46.1 хувиар тус тус илүү тариалалт үргэлжилж байна

Энэ онд улсын хэмжээнд 372.7 мянга га-д үр тариа, 16.0 мянган га-д төмс, 18.3 мянган га-д хүнсний ногоо,121.9 мянган га-д малын тэжээл, 104.1 мянган га-д тосны ургамал нийт 633.0 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавьсан.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан “Атрын-IV тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх, арга хэмжээний төлөвлөгөөг эрчимжүүлэх, 2026 оны тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр ХХААХҮЯ-наас аймгуудад үүрэг чиглэл өгч зохион байгуулалтын арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Тариалалтын ажил 05 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 178.6 мянган га-д улаанбуудай, 4.7 мянган га-д төмс, 3.4 мянган га-д хүнсний ногоо, 2.7 мянган га-д малын тэжээл, 9.5 мянган га-д тосны ургамал нийт 208.5 мянган га-д тариалалт хийж, улаанбуудайн тариалалт 57.1 хувь, төмс 29.6 хувь, хүнсний ногоо 18.6 хувь, малын тэжээлийн 2.2 хувь, тосны ургамал 8.8 хувийн гүйцэтгэлтэй байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад улаанбуудайн тариалалт 3.8 мянган га-гаар буюу 39.1 хувиар, төмсний тариалалт 2.2 мянган га-гаар буюу 46.1 хувиар, хүнсний ногоо 660 га-гаар буюу 19.3 хувиар илүү тариалаад байна. Харин малын тэжээл 5.1 мянган га-аар буюу 83.5 хувиар, тосны ургамал 11.6 мянган га-аар буюу 27 хувиар бага тариалалттай байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.