dobu.mndobu

Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ

Ахлах ангийн сурагчид нэгнээ бүлэглэн зодож, бэртээжээ

Хөвсгөл аймгийн Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн ахлах ангийн суралцагчид бүлэглэн нэгнээ зодож, бэртэл учруулсан хэрэг гарчээ. 

Өсвөр үеийнхэн, хүүхэд залуусын дунд үе тэнгийн дарамт, дээрэлхэл, хүчирхийлэл нэмэгдэж буй нь зөвхөн нэг сургууль, нэг гэр бүлийн асуудал бус, нийгмээрээ анхаарал хандуулах асуудал. Хүүхэд бүр айдасгүй, аюулгүй, эерэг орчинд сурч боловсрох эрхийг хамгаалах нь хамтын үүрэг юм.

Иймд боловсролын сургалтын байгууллагын удирдлагууд, хүүхэд хамгааллын баг, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдийн хүмүүжил, төлөвшил, сэтгэл зүй, аюулгүй байдлыг хамгаалахад хамтран ажиллахыг Боловсролын ерөнхий газраас уриаллаа. 


 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.