dobu.mndobu

Замын-Үүдийн гаалиар "ӨЕГ" гэсэн бичигтэй 36.000 ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

Замын-Үүдийн гаалиар "ӨЕГ" гэсэн бичигтэй 36.000 ширхэг өндөг хууль бусаар нэвтрүүлэхийг завджээ

2026 оны 5 дугаар сарын 19-ний өдөр Замын-Үүд боомтоор 100 хайрцаг буюу 36 мянган ширхэг өндөг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн таслан зогсоож, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Гаалийн мэдээлснээр тухайн өдөр “Буман хаус” ХХК-ийн мэдүүлсэн 33 нэр төрлийн бараанд хяналт, шалгалт хийх явцад дээрх зөрчил илэрсэн байна.

Мөн ХХААХҮЯ-наас 2026 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн сард улсын хилээр 9 сая ширхэг хүнсний өндөг импортлох шийдвэр гаргасны дагуу одоогоор ОХУ-аас Алтанбулаг боомт, Боршоо боомт, Цагааннуур боомт зэрэг боомтуудаар өндөг импортолж байгаа аж.

Албаныхны мэдээлснээр Монгол Улс өндөгний хэрэгцээнийхээ 80 гаруй хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангадаг бөгөөд үлдсэн хэсгийг импортын зохицуулалтын хүрээнд нийлүүлдэг байна.

Түүнчлэн одоогоор БНХАУ-аас өндөг импортлох эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн аж ахуйн нэгж байхгүй тул тус улсаас өндөг оруулах боломж хязгаарлагдмал хэвээр байгаа аж.

Гаалийн байгууллагаас импортлогч аж ахуйн нэгжүүдэд холбогдох хууль, журам, стандартын дагуу ажиллахыг анхааруулж, ялангуяа “Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналтын тухай хууль”-ийн дагуу эрсдэлийн үнэлгээ хийлгэж, Мал эмнэлгийн ерөнхий газраас импортын мэдэгдэл авах шаардлагатайг онцлон мэдэгджээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.