dobu.mndobu

“Нислэгийн аюулгүй байдал ба орчин үеийн өөрчлөлт” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Нислэгийн аюулгүй байдал ба орчин үеийн өөрчлөлт” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 101 жилийн ойд зориулсан “Нислэгийн аюулгүй байдал, түүнийг хангах арга замуудад гарч буй өөрчлөлт” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.

Тус хэлэлцүүлгийг нээж Улсын нисэхийн хэлтсийн дарга хурандаа П.Идэр хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улсын агаарын хөлөг эзэмшигч байгууллагууд хурдацтай өргөжин хөгжиж, өргөн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа. Энэ үед бидний нэн түрүүнд анхаарах зүйл бол нислэгийн аюулгүй байдал юм. Тиймээс та бүхэн “Нислэгийн аюулгүй байдал, түүнийг хангах арга замуудад гарч буй өөрчлөлт” сэдвийн хүрээнд нисгэгч, инженер, техникчид, нисэхийн тусгай мэргэжлийн бүрэлдэхүүнд нислэгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хувьсан өөрчлөгдөж буй онол, арга хэрэглэгдэхүүнийг сурган таниулах мөн нислэгийн аюулгүй байдлыг хангах хүрээнд өөрийн туршлага, сургамжийг нээлттэй хуваалцахыг хүсье” хэмээн онцлов.

Энэхүү үйл ажиллагаанд Агаарын цэргийн командлал болон Хилийн цэргийн 0134, Агаараас эрэн хайх аврах 111 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.