dobu.mndobu

BTS хамтлаг American Music Awards (AMAs)-аас “Оны шилдэг уран бүтээлч” шагналыг хүртлээ

BTS хамтлаг American Music Awards (AMAs)-аас  “Оны шилдэг уран бүтээлч”  шагналыг хүртлээ

BTS хамтлаг АНУ-ын Лас Вегас хотод болсон American Music Awards (AMAs) шагнал гардуулах ёслолын үеэр “Оны шилдэг уран бүтээлч” буюу хамгийн нэр хүндтэй шагналыг хүртэж, хоёр дахь удаагаа энэхүү гол номинацын эзэн боллоо.

Тэд энэ ангилалд Bad Bunny, Bruno Mars, Taylor Swift зэрэг дэлхийн алдарт уран бүтээлчдийг давж ялалт байгуулсан бөгөөд таван жилийн дараа анх удаа AMAs-ийн тайзнаа эргэн гарч ирсэн нь онцлог байв.

Мөн “ARIRANG” цомгийн гол дуу болох “Swim”-аар “Зуны шилдэг дуу” шагналыг давхар хүртжээ.

Энэ амжилтаар BTS 2021 онд анх удаа “Оны шилдэг уран бүтээлч” болж байсан түүхэн ялалтаа давтсан бөгөөд тухайн үедээ Ази уран бүтээлчдийн дундаас анх удаа уг нэр хүндтэй шагналыг авч байв.

2026 оны AMAs-ын нэр дэвшигчдийг стрийм, цомог болон дижитал борлуулалт, радио нэвтрүүлэг, аялан тоглолтын орлого зэргээр тодруулсан бол ялагчдыг бүхэлдээ фенүүдийн санал хураалтаар шийдвэрлэжээ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.