dobu.mndobu

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Орано майнинг" компанийн төлөөллийг хүлээн авч уулзав

0

НийтлэлчАдмин

Огноо2024-09-10

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Орано майнинг" компанийн төлөөллийг хүлээн авч уулзав
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Орано майнинг” компанийн Монгол дахь төлөөлөгч Оливиэр Түмир тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2024.09.10) хүлээн авч уулзлаа. Улмаар Монгол Улсын Засгийн газар болон тус компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах ажлын явцын талаар санал солилцов.
Сайд Н.Учрал Монгол Улсын Засгийн газраас энэхүү төслийн ажлыг урагшлуулахад онцгой анхаарч буйг дурдаад, цаашид талууд хууль эрх зүй, татвар, байгаль орчин, олборлолт, нөхөн сэргээлттэй холбогдох зарим чухал асуудлаар сайтар зөвшилцөж, харилцан ойлголцолд хүрнэ гэж итгэж буйгаа илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн Төрийн айлчлалын үеэр талууд “Монгол Улсын Засгийн газар болон Орано Майнинг хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээрийн Протокол”-д гарын үсэг зурсан бөгөөд айлчлалын дараа гэрээний заалтуудыг тохиролцож эхэлсэн юм. Гэрээний төслийн Монголын талын ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал ахалж байна.
May be an image of 3 people
May be an image of 2 people, the Oval Office and text

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.